Сүүлийн жилүүдэд иргэд мөрийтэй тоглоом тоглож, эдийн засгаараа хохирох цаашлаад эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулах тохиолдол цөөнгүй гарах болсон.
Тэгвэл ерөнхий боловсролын дунд сургуулийн багш мөрийтэй тоглоом тоглож, их хэмжээний өрөнд орсон гэх шалтгаанаар амиа хорлохыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр /2025.01.07/ нэр бүхий сумын ЕБС-ийн багш "мөрийтэй тоглоом тоглож их хэмжээний өрөнд орсон" гэх шалтгаанаар гараа зүсэж, амь насаа эрсдэлд оруулжээ. Тухайн иргэн өдгөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа аж. Иргэдийг ашиг орлогыг нь урьдчилан тооцоолох боломжгүй, мөрийтэй тоглоом тоглож, эдийн засгаараа хохирч, эрсдэлд орохгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.