Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ талар хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2025.01.08/-ны өдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх төслийг өргөн барилаа. Засгийн газар хэлэлцээд, Монгол Улсын Ерөнхий сайд УИХ-аар энэхүү төлөвлөгөөг хэлэлцүүлэхээр боллоо. Энэхүү баримт бичгийг 2017 оноос хойш монголын хот төлөвлөгчид болон гадны хот төлөвлөлтийн чиглэлийн судлаачдын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаж, удаа дараагийн суурь судалгаанууд дээр ажилласны үр дүнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөөг ийнхүү боловсрууллаа" гэсэн юм.
ВИДЕО: