"Дуу чимээ их гаргалаа" гэх шалтгаанаар доод айлдаа орж, хүүхдүүдийнх нь биед халдаж байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдаж, олны дургүйцлийг төрүүлээд байгаа.
Тэгвэл уг асуудлыг зөрчлийн хэргээр цагдаагийн байгууллага бүртгэж, Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж эхэлсэн байна. Тухайн иргэнийг танхайрах, орон байранд халдах, хүний биед халдсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаа аж. Хэрэв хохирогч хүүхдүүдэд гэмтлийн зэрэг тогтоогдвол тус хэргийг эрүүгийн хэргээр шалгах юм байна.