Халиа тошин үүссэн байршлуудад Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ-аас үзлэг шалгалт хийжээ.
Шалгалтын явцад үерийн хамгаалалтын сувгийн хашлагыг мөргөж суваг руу машин унаж осолдсон зөрчил гарчээ. Тодруулбал, тухайн автомашины жолоочийн биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд тус байршилд явган зорчигч далан руу унаж гэмтэхээс сэргийлэн хамгаалалтын хайс хашлагыг засварлаж байна. Иргэд та бүхэн анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.