Дорнод аймгийн ХДТ-ын гоцлол бүжигчин Д.Долгормаа Итали улсад болсон олон улсын мэргэжлийн уралдаанд түрүүлжээ.
Энэхүү "Grand Prix Di Natale 2024" олон улсын уралдаанд арван орны 120 гаруй бүжигчин авьяас ур чадвараа сорьсон байна. Харин бүжигчин Д.Долгормаа нь Ө.Ариунбаатарын хөгжим, А.Санчирдоржийн дэглэлт "Зүүдний ганга" бүтээлээр үндэсний уламжлалт бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлжээ. Слнирхуулахад, тэрбээр өмнө нь ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг "Танзолимп-2024" олон улсын уралдааны дэд байрт шалгарч, энэ жил Герман улсын Берлин хотноо болох Дэлхийн бүжгийн олимпын финалын шатанд оролцох эрхээ аваад байгаа юм.