Суудлын автомашин мөсөнд цөмөрч, татан гаргах боломжгүй байсан тул хоёр зорчигчийг аюулгүй газарт хүргэжээ

Суудлын автомашин мөсөнд цөмөрч, татан гаргах боломжгүй байсан тул хоёр зорчигчийг аюулгүй газарт хүргэжээ

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн “Ёлын-Ам” гэдэг газар  /аймгийн төвөөс баруун хойд зүгт 60 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 85 км-т/ мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 07-ны өдрийн 19:33 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Даланзадгад-Хүрмэн сумын чиглэлд зорчиж явсан "CC1030UA21A-Пикап" загварын суудлын  автомашин /2 зорчигчтой/ мөс цөмөрч суусан байсан автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж иргэн Д /36 настай, эрэгтэй/, Н /47 настай, эрэгтэй/ нарыг 02:16 цагт аймгийн төвд авч иржээ.