ВИДЕО: "ШТС-ын ойролцоо тамхи татаж болохгүй" гэсэн иргэнийг эсэргүүцэж, хутга гарган танхайрсан этгээдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

ВИДЕО: "ШТС-ын ойролцоо тамхи татаж болохгүй" гэсэн иргэнийг эсэргүүцэж, хутга гарган танхайрсан этгээдэд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Шатахуун түгээх станцын хажууд тамхи татсан иргэнд шаардлага тавьсан түгээгчийн өөдөөс хутга гаргаж, танхайрсан хэрэг гарсан талаар бичлэг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ний /2024.12.29/ өдөр цахим сүлжээнд цацагдсан. 

ВИДЕО: 

Тухайн бичлэг "М-ойл" гэх бичигтэй хувцас өмссөн нэгэн иргэн нэгэн иргэнд тамхи татахгүй байхыг сануулах бөгөөд өөр нэгэн хүн энэ талаарх бичлэгийг хийж байгаа нь гардаг. Мөн тухайн хүмүүс зүй бус үг хэллэг хэрэглэж, маргаан үүсгэж, улмаар нэг нь хутга гаргаж байгаад зугтаж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн байв. 

Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, цагдаагийн байгууллагад 2024 оны арванхоёрдугаар сарын 28-29-ний шилжих шөнө "Баянгол дүүргийн долдугаар хороо Гэмтлийн эмнэлэгийн орчимд байрлах "М-ойл" ШТС-ын гадна хутгатай хүн танхайраад байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Шалгалтын явцад иргэн Б нь тус ШТС-ын хажууд тамхи татаж байхад түгээгчээс тамхи татаж болохгүй гэх шаардлагыг тавихад эсэрнүүцэж хэрүүл маргаан үүсгэж, улмаар хутга гарган танхайрсан үйлдэлд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тэгвэл тухайн иргэнд зөрчлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.