Дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчтэй, аялал жуулчлалын салбарын тэргүүлэгч Trip.com цахим хуудсаар Монгол Улсыг албан ёсоор сурталчилж эхэллээ. Энэ нь аялал жуулчлалын салбарын хувьд чухал алхам болж буй юм.
Trip.com группийн Ерөнхийлөгч Жэйн Сантай өнгөрсөн оны есдүгээр сард ССАЖЗ-ын сайд Ч.Номин хамтран ажиллах гэрээ байгуулсан. Уг гэрээний хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, байгалийн үзэсгэлэнт тогтцыг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар зорьсон юм.
Монгол Улсын аялал жуулчлалыг Хятадын зах зээлд түгээх зорилгоор Weibo, WeChat зэрэг олон нийтийн сүлжээгээр дамжуулан төрөл бүрийн контентыг хэрэглэгчдэд ийнхүү хүргэж эхэллээ. Энэхүү сүлжээгээр дамжуулан нислэгийн тийз болон аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг шууд худалдан авах боломжтой болж байна.