Хөвсгөлийн алба хаагчид сар бүрийн эхний долоо хоногийн даваа гарагийг "үндэсний дээл, хувцсаа өмсөх өдөр" болгожээ

Хөвсгөлийн алба хаагчид сар бүрийн эхний долоо хоногийн даваа гарагийг "үндэсний дээл, хувцсаа өмсөх өдөр" болгожээ

Хөвсгөл аймгийн Засаг даргын Уриалга гаргах тухай 2024 оны арванхоёрдугаар сарын 19 ний өдрийн А/687 дугаар захирамжийн дагуу сар бүрийн эхний 7 хоногийн Даваа гарагийг “Үндэсний хувцасны өдөр” болгож, Монгол үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, ардын зан заншил, өв соёлоороо бахархах, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэхийг уриалжээ. Энэ уриалгад аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Татварын газрын алба хаагчид эхнээсээ нэгдэн, шинэ оны эхний даваа гарагийг үндэсний хувцсаа өмсөж эхлүүлсэн байна.