Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааныг баривчлах тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг түүний өмгөөлөгч гаргасны дагуу прокурор шүүхэд таслан сэргийлэх арга хэмжээг цуцлуулах санал хүргүүлсэн талаарх мэдээлэл өчигдөр /2024.01.06/ орой цахим сүлжээнд цацагдсан.
Тэгвэл дээрх мэдээлэлд дурдагдсан прокурорын саналыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх өнөөдөр /2024.01.07/ хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авч, шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчийн гаргасан хүсэлт, прокурорын саналыг үндэслэн П.Цагааныг баривчлах тогтоолыг шүүхээс хүчингүй болголоо.