Улаанбаатар хотын "Grand Villa" хотхоны дэлгүүрээр үйлчлүүлж байсан ОХУ-ын иргэн П.Валерьевич нь өнгөрсөн долдугаар сарын 27 /2024.07.27/-ны өдөр хутга гаргаж танхайрсан хэрэг гарсан билээ.
Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 17-2-3.2 дахь хэсэгт зааснаар буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ОХУ-ын иргэн П.Валерьевичид таван жилийн хорих ял оноосон юм. Тэгвэл анхан шатны шүүхээс таван жилийн хорих ял сонссон ОХУ-ын иргэн П.Валерьевич нь анхан шатны шүүхийн шийлдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Тэгвэл тус гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэрийн давж заалдах шатны шүүх өнөөдөр хэлэлцэхээр товлосон байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
ВИДЕО: