БНСУ-д суугаа монголчууд консулын үйлчилгээ авахаар ирэхдээ ажлаа сайтар төлөвлөхийг ЭСЯ-аас анхааруулжээ.
Тодруулбал, Өмнөд Солонгосын Сөүл хотын Юнсан дүүргийн Ханнам хорооны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан ихээр зохион байгуулагдаж, иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгдэж, замын хөдөлгөөний түгжрэл үүсэж байгаатай холбоотойгоор Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамнаас анхааруулга зөвлөмж гаргасан байна. Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-наас үйлчилгээ авахаар зорин ирэх иргэд ажлаа сайтар төлөвлөн ирэхийг хүссэн байна.