Нарансэвстэй боомтыг эсэргүүцэж 33 мянган хүн гарын үсэг зурснаар ажлын хэсэг байгуулах боломжтой боллоо

Нарансэвстэй боомтыг эсэргүүцэж 33 мянган хүн гарын үсэг зурснаар ажлын хэсэг байгуулах боломжтой боллоо

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс "Говь-Алтай аймгийн Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх" гэсэн хэсгийг хасуулах өргөдлийг иргэд өнгөрсөн оны 12 дугаар сарын 12-наас энэ сарын 11-нийг хүртэл petition.parlament.mn сайтад байршуулсан.

Тэгвэл уг өргөдөлд өчигдрийн /2025.01.05/ байдлаар 33 мянга гаруй хүн цахим гарын үсэг зуржээ. Ингэснээр эрх бүхий албан тушаалтнууд анхаарал хандуулж, ажлын хэсэг байгуулахыг дэмжсэн саналын тоо хугацаанаасаа өмнө гүйцсэн байна.