БНСУ-д гадаад иргэдийн байнга хэрэглэдэг 235 төрлийн иргэний гомдлын маягтыг Монгол, Англи зэрэг 10 хэл рүү орчуулдаг болжээ

БНСУ-д гадаад иргэдийн байнга хэрэглэдэг 235 төрлийн иргэний гомдлын маягтыг Монгол, Англи зэрэг 10 хэл рүү орчуулдаг болжээ

БНСУ-д гадаад иргэдийн байнга хэрэглэдэг 235 төрлийн иргэний гомдлын маягтыг 10 хэл дээр орчуулан хүргэж, Солонгост амьдарч буй гадаадын иргэд төрийн албаны үйлчилгээг хялбархан ашиглах боломжийг бүрдүүлжээ.

Тодруулбал, Орос, Монгол, Вьетнам, Англи, Узбек, Япон, Хятад, Филиппин, Тай, Кхмер (Камбож) хэлээр орчуулсан байна. Өнөөг хүртэл ихэнх иргэний гомдлын маягтыг зөвхөн солонгос хэл дээр гаргадаг байсан тул гадаадын болон гадаадад байгаа солонгосчууд иргэний өргөдөл гаргахад хүндрэлтэй байжээ. Иймд БНСУ-ын Төрийн захиргаа, аюулгүй байдлын яамнаас иргэний гомдлын маягтыг олон хэл дээр орчуулах төслийг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлсэн байна.

Улмаар төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн засаг захиргаа, олон соёлын төвүүдэд чиглэсэн гадаадын иргэдийн байнга ашигладаг маягт, шаардлагатай хэлний маягтыг судалсны үр дүнд гэр бүлийн харилцааны бүртгэл, оршин суугчийн бүртгэл, цагаачлал, хөдөлмөр эрхлэлт зэрэг 235 төрлийн иргэний гомдлын маягт гаргаж, Солонгост оршин сууж буй гадаадын иргэдийн тоо, тухайн байгууллага бүрийн хэрэгцээ шаардлагыг харгалзан нийт 10 хэл дээр орчуулж, засварласан байна.