Инфляци өнөөдрийн /2024.01.06/ байдлаар улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотод 7.9 хувьтай байна.
Монгол банкнаас инфляцийг /+-6/ түвшинд барих зорилт тавьсан ч өнөөдөр инфляци 8.1 хувьд хүрчээ. Үндэсний статистикийн хорооны мэдээллээс харахад жилийн өмнө инфляци 7.6 хувьтай байсан бөгөөд 0.5 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. Түүнчлэн графикаас харахад 2023 оны 12 дугаар сараас хойш инфляци тасралтгүй буурсаар зургаадугаар сард 5.1 хувьд хүрчээ.