Өнгөрөгч онд архи, тамхины импорт 1 тэрбум ам.долларт хүрч, автомашины импорт хоёр дахин нэмэгджээ

Өнгөрөгч онд архи, тамхины импорт 1 тэрбум ам.долларт хүрч, автомашины импорт хоёр дахин нэмэгджээ

Өнгөрөгч 2024 онд манай улсад анх удаа архи, тамхины импорт 1 тэрбум ам.долларт хүрч, автомашины импорт хоёр дахин нэмэгдсэн байна.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар согтууруулах ундаа, тамхины импорт 1 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үүнээс өмнө энэ төрлийн импорт тэрбумаар яригдаж байгаагүй аж. Харин автомашины импорт 120 мянгад хүрсэн байна. Жилийн дундаж нь өмнөх жилүүдэд 50-60 мянгад л хүрдэг байсан нь өнгөрөгч онд хоёр дахин нэмэгджээ. Архи, тамхи, автомашины импорт ийн нэмэгдсэн нь гадаад худалдааны тэнцвэрт сөргөөр нөлөөлж эхлээд байна.