Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тасалбар олголтыг түр зогсоосныг хэвийн болгожээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тасалбар олголтыг түр зогсоосныг хэвийн болгожээ

БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын компьютерийн сүлжээнд гарсан алдаанаас болж зарим гадаадын агаарын тээврийн компаниудын тасалбарын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Тодруулбал, Инчоны нисэх онгоцны буудлын энэ сарын 5-ны өдрийн мэдээлснээр, өмнөх өдрийн 22:00 цагийн орчимд Финнайр, Royal Dutch Airlines (KLM), Mongolian Airlines (МИАТ), Сингапур зэрэг дөрвөн агаарын тээврийн компанийн ашигладаг компьютерийн сүлжээнд алдаа гарсанаас онгоцны тасалбар олголтыг нэг цаг орчим зогсоосон байна. Улмаар тус өдрийн 23.00 цагийн орчимд компьютерийн сүлжээ сэргэснээр тасалбар олголтын үйл ажиллагааг сэргээсэн гэж мэдээлжээ. 

Эх сурвалж: Yonhab news