2025 оны цэргийн бүртгэл Улаанбаатар хотод өнөөдрөөс /2025.01.06/ эхэлж байна.
Бүртгэлийг 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр хүртэл E-Mongolia системээр бүртгэх юм. Хэрэв цэргийн бүртгэлд цахимаар хамрагдах боломжгүй тохиолдолд өөрийн харьяа дүүрэг болон хорооныхоо Цэргийн штабт очиж бүртгүүлэх боломжтой.
Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. 2025 оны цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл тус бүр заасан өөр өөр хугацаанд зохион байгуулах юм.