Хяргас нууранд суусан суудлын автомашиныг татан гаргахаар ажиллаж байна

Хяргас нууранд суусан суудлын автомашиныг татан гаргахаар ажиллаж байна

Увс аймаг, Завхан сумын “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг өнөөдрийн 00:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.  Дуудлагын дагуу  тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 03:40 цагт очиход иргэн Б-ийн суудлын автомашин нуурын мөсөнд суусан байсан тул татан гаргах ажиллагааг өнөөдөр өглөөний 08:00 цагаас эхлүүлжээ.