Эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр торгох ял сонссон Ч.Ганхуяг нарын гомдлыг НЭХДЗШШ маргааш хэлэлцэхээр товложээ /ВИДЕО/

Эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан хэргээр торгох ял сонссон Ч.Ганхуяг нарын гомдлыг НЭХДЗШШ маргааш хэлэлцэхээр товложээ /ВИДЕО/

Будсын биед гэмтэл учруулсан хэргээр анхан шатны шүүхээс торгох ял сонссон “Хас”-ын гэх тодотголтой өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Ч.Ганхуяг, Ч.Золбоо нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, долоон шүдийг цохиж гэмтээн, нүдийг нь таг болтол зодсон хэрэгт холбогдож улмаар прокуророос тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус эрүүгийн хэргийг 2024 оны аравдугаар сарын 09-ний өдөр хэлэлцэж, Ч.Золбоод 4 сая төгрөгийн, харин Ч.Ганхуягт 1 сая 350 мянган төгрөгийн торгох ял оноосон юм. Шүүхээс дээрх нэр бүхий хүмүүсийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг шалтгаанаар ийнхүү торгох ял оноосон байдаг. Харин прокуророос Ч.Ганхуяг, Ч.Золбоо нарт Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэг, 11.6-1 дэх хэсэгт зааснаар буюу нэг жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг юм. 

Тэгвэл анхан шатны шүүхээс ийнхүү торгох ял сонссон Ч.Ганхуяг нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаад байсан. Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус гомдлыг маргааш буюу 2025 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр хэлэлцэхээр товлосон байна. Бид уг хэргийг шүүх хурлын талаар эргэн мэдээлэх болно. 

ВИДЕО:  Хохирогчтой өмнө нь хийсэн нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.