Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа өчигдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Матилда Димовскаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг бууруулах шийдэл болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах ажлын хүрээнд 2025 он болон цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцаж, саналаа солилцоо.
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь байгаль орчны салбарын гол түнш байгууллага бөгөөд Монгол Улсын газар нутгийн 25%-ийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, экосистемийг хамгаалах, байгальд суурилсан шийдлийг хамтран хэрэгжүүлж байна. 2024 оны хамтын ажиллагааны онцлох үр дүн гэвэл Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж буй АДАПТ төслийн хүрээнд цаг агаар, уур амьсгал, түүний өөрчлөлт, эрсдэл, орчны төлөв байдлыг урьдчилан мэдээлэх өндөр хүчин чадлын тооцоолох машиныг Цаг уур, орчны шилжилгээний газарт нэвтрүүлэх үйл явдал байсан юм. Цаашид хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж үр дүнтэй, уялдаатай, олон талуудыг хамруулж ажиллахыг зорьж байна.