СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11 настай хүүхэд хучлагатай "Приус-30" маркын автомашинд сууж халаах үедээ угаартаж, амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11 настай хүүхэд хучлагатай "Приус-30" маркын автомашинд сууж халаах үедээ угаартаж, амиа алджээ

Цагдаагийн байгууллагад 2024 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр БГД-ийн нутаг дэвсгэрт "Машинаа халааж байсан хүн угаартлаа" гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 11 настай эрэгтэй хүүхэд хучлагатай "Приус-30" маркын автомашин дотор сууж халаах үедээ угаартаж, амиа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Иймд тээврийн хэрэгслийг халаах зорилгоор асаахдаа хучлагыг бүрэн авч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулав.