Халиун сумын малчин Г.Дамдиндоржийн хоттой малруу чоно дайрч 103 мал ноцсоноос 80 нь үхжээ

Халиун сумын малчин Г.Дамдиндоржийн хоттой малруу чоно дайрч 103 мал ноцсоноос 80 нь үхжээ

Говь-Алтай аймгийн Халиун сумын малчин Г.Дамдиндоржийн хоттой малруу чоно дайрч 103 мал ноцсоноос 80 нь үхжээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Халиун сумын Гүү бариач багийн нутагт 2025 оны нэгдүгээр сарын 2-ноос 3-нд шилжих шөнө малчин Г.Дамдиндоржийн хоттой малруу 5 чоно сүрэглэн дайрч, 103 мал ноцож сэгчин, 80 мал үхсэн байна. Малчдаас ирсэн дуудлагын дагуу Халиун сумын Засаг дарга Б.Өнөржаргал, Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Н.Цэрэнбалжид нар газар дээр нь очиж танилцаж зохих арга хэмжээ авч ажилласан байна. Иймд малчид, мал өүхий иргэдийг өвөлжөө, бэлчээр дэх малдаа сонор сэрэмжтэй байхыг Халиун сумын ЗДТГ, Цагдаагийн хэлтсээс онцгойлон анхааруулав.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ