Олон нийтийн сүлжээнд "Удган бөө" гэх нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Юмжирдуламыг мэс ашиглан иргэдийг сүрдүүлсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээллийг ЭНД дарж уншина уу.
Тэгвэл түүнийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-д хэвтүүлсэн гэх мэдээллийг зарим эх сурвалжууд өглөө. Харин түүний ээж н.Дагвадуламыг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн хяналтад авчээ. Толруулбал, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлгээс хамтарсан баг гарч сэтгэц, биеийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч ажиллахаар болжээ.