ШУУРХАЙ: "Хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр үнэтэй хаус худалдан авсан" гэх Д.Ариунболдыг яллаж, хэргийг Говь-Алтайн шүүх рүү шилжүүлжээ

ШУУРХАЙ: "Хахуулийн мөнгөөрөө Канадад өндөр үнэтэй хаус худалдан авсан" гэх Д.Ариунболдыг яллаж, хэргийг Говь-Алтайн шүүх рүү шилжүүлжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболдыг “эрх мэдэл, албан тушаалын  байдлаа урвуулан ашиглаж нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа БНХАУ-ын “Urat middle Banner Tianyimengyu logistic co.ltd”, “Inner Mongolia Rong He energy”, “Бө Юу Ан Ши Ди” компаниудад давуу байдал бий болгож, 360 мянган ам.долларыг хахуульд авсан” гэх хэргээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгаж байсан билээ. 

Тэгвэл Д.Ариунболдод холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Ингэхдээ түүнийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд /Хахууль авах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ариунболд нь хахуулийн мөнгөөрөө хамгийн сүүлд тус аймагт газар худалдан авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул харьяаллын дагуу хэргийг дээрх шүүх рүү шилжүүлсэн байна. Одоогоор шүүх хурал товлогдоогүй байгаа аж. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

-Д.АРИУНБОЛД "ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙХДАА КАНАДАД ХОЁР ДАВХАР ХАУС ХУДАЛДАН АВСАН БАЙНА-

ЭТТ-н захирал асан Д.Ариунболдын Канадад худалдан авсан хаус

Ташрамд өгүүлэхэд, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболд нь тус албыг хашиж байхдаа Канад улсад орон сууцны зориулалттай өндөр өртөгтэй хаус худалдан авсан байсан нь Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, тэрбээр Канадын Оттова хотын "276 Loretta Ave S #2, Ottawa, ON K1S 4R1" хаягт байрлалтай хоёр давхар, орон сууцны зориулалттай хаус худалдан авсан байдаг.

Цахим сүлжээн дэх нээлттэй мэдээллээр тухайн орон сууц нь хоёр унтлагын өрөө, нэг угаалгын өрөөтэй байна. Тус хаусыг 2021 оны зургадугаар сарын 15-ны өдөр 1800 канад доллароор түрээслүүлэхээр зар байршуулж байснаас үзэхэд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Д.Ариунболд нь уг байрыг худалдан авч, улмаар түрээслүүлдэг байсан байж магадгүй байдаг юм. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө