Маршал Х.Чойбалсангийн зүүдэг байсан 1930-аад онд бүтээгдсэн H. Moser & Cie цаг өнөө үе хүртэл хадгалагдан үлджээ.
Энэ нь одоогоор тус брэндийн 1930-аад оны загвараас Монголд хадгалагдаж үлдсэн цорын ганц хувь юм. Тэрээр улсын баяр наадмын үеэр энэ цагаа зүүж, айраг уун тэр үеийн намын зүтгэлтэн Ю.Цэдэнбал, Д.Дамба нартай ярилцаж байгаа фото зураг бий.
H. Moser & Cie. бол Швейцарийн тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэгч Moser Schaffhausen AG-ийн бүртгэлтэй худалдааны тэмдэг юм. Анхны H. Moser & Cie. компанийг бие даасан Швейцар цаг урлаач Хайнрих Мозер 1828 онд Оросын Санкт-Петербург хотод үүсгэн байгуулжээ.
H. Moser & Cie.-ийн үйлчлүүлэгчдийн дунд Оросын гүнгүүд болон Оросын эзэн хааны ордны гишүүд багтаж байв. Владимир Ленин ч мөн Мозерын цагтай байсан гэдгээрээ алдартай. 1917 онд Октябрийн эргэлтийн дараа большевикууд тус брэндийн Орос дахь үйлдвэрийг хураан авч, хэсэг хугацаанд улсын үйлдвэр нэрээр ажиллуулжээ. Тухайн үед Зөвлөлтийн болон Зөвлөлтийг дэмжигч улс орнуудын удирдагчид H. Moser & Cie.-ийн цагийг зүүх нь түгээмэл байжээ. 2005 онд H. Moser & Cie. брэндийг албан ёсоор дахин эхлүүлжээ.