Бензин нь дуусаж, тусламж хүсэхээр яваад төөрсөн иргэнийг хилчид олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ

Бензин нь дуусаж, тусламж хүсэхээр яваад төөрсөн иргэнийг хилчид олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ

Дундговь аймгийн Адаацаг сумын иргэн М нь 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багт зорчиж явахдаа автомашины бензин дуусаж, тусламж хүсэхээр явганаар явж улмаар хилийн зурваст нэвтрэн төөрсөн байна.

Улмаар хилийн цэргийн 0103 дугаар салбарын Ахлах дэслэгч У.Уртнасан, дэслэгч Б.Эрхбаяр нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа улсын хилээс 9 км төөрснийг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 23:20 минутанд илрүүлэн хилийн салбарт татаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ




Өнөөдөр нохой өдөр

11 цагийн өмнө