ШУУРХАЙ: Дорноговьд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрт гал гарч, хоёр оффис, нэг агуулах, хоёр автомашин шатсан ноцтой хэрэг гарлаа

ШУУРХАЙ: Дорноговьд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрт гал гарч, хоёр оффис, нэг агуулах, хоёр автомашин шатсан ноцтой хэрэг гарлаа

БНЭУ-ын зээлээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд нефть боловсруулах үйлдвэр баригдаж буй. Тус үйлдвэрийн үндсэн технологийн болон дагалдах байгууламж, түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын ажлын өнгөрсөн 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийсэн билээ. 

Тэгвэл тус нефтийн үйлдвэрийн түлшний агуулахад өнөө өглөө гарч, ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал нэр бүхий компанийн оффис, бараа материал хадгалж байсан агуулах, Hyundai Mighty-II маркийн таван тоннын түлштэй автомашин, марк, улсын дугаар тодорхойгүй автомашин, нийт хоёр оффис, нэг агуулах, хоёр автомашин шатсан байна. Тус хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж. Бид галын талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлэх болно. 




Өнөөдөр нохой өдөр

10 цагийн өмнө