Торгуулиа төлөөгүй иргэдийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасчээ

Торгуулиа төлөөгүй иргэдийн жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасчээ

Торгуулиа төлөөгүй иргэдийн жолоодох эрхийг 3 сараас 2 жил хүртэлх хугацаагаар хасах хуультай.

Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 3.8.4 заалтад заасанчлан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна" гэж заасан байдаг.

Тэгвэл хуульд заасны дагуу 10-58 удаагийн торгуулиа төлөөгүй 13 иргэний жолоодох эрхийг тус тус нэг жилийн хугацаагаар хасчээ.




Өнөөдөр тахиа өдөр

22 цагийн өмнө