Байнгын хороо, чуулганы хуралдаангүй тул гишүүд Төрийн ордонд ажилдаа ирээгүй байна

Байнгын хороо, чуулганы хуралдаангүй тул гишүүд Төрийн ордонд ажилдаа ирээгүй байна

Хуваарийн дагуу долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ дахь байнгын хороо, чуулганы хуралдааныг хуралдуулдаг. Тэгвэл энэ долоо хоногт байнгын хороо, чуулганы хуралдааныг товлоогүй байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд Төрийн ордонд ажилдаа ирээгүй байна. Өнөөдөр /2024.01.02/ Төрийн ордонд Засгийн газрын ээлжит бус хуралдаан хуралдаж байна. Мөн  УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Хүнс, эмийн аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг судлан санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааныг л товлосон ч хуралдаагүй байна. 




Өнөөдөр тахиа өдөр

23 цагийн өмнө