Шинэ жилийн баярын өдрүүдэд 103 түргэн тусламжийн төвд өдөрт 1600 орчим дуудлага бүртгэгджээ.
Үүний дийлэнх хувийг зүрх өвдсөн, хэм алдсан гэх дуудлага эзэлсэн бол хоолны хордлого бүртгэгдээгүй байна. 1600 дуудлагын 400 орчим нь хуурамч болон шаардлагагүй дуудлага байсан талаар 103 түргэн тусламжийн төвийн ахлах эмч Б.Батзул онцоллоо. Тухайлбал, нэгэн эмэгтэй “Татаад байна” гэх дуудлага өгчээ. Дуудлагын дагуу очиход тухайн эмэгтэй “Нөхрөө найзуудтай нь уулзуулахгүйн тулд өвдсөн мэт болж, 103 дуудахаар болсон” хэмээн тайлбарлажээ.