Жил бүр он солигдох мөчид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлдэг. Тэд мэндчилгээгээрээ дамжуулан өнгөрсөн онд хийж бүтээсэн ажил, ирэх онд төлөвлөж буй төлөвлөгөөгөө мэдээлдэг юм. Энэ жилийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарын мэндчилгээний агуулгыг ЭНД дарж уншина уу.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатарын энэ жилийн мэндчилгээ нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Тэрбээр Улаанбаатар хотын асуудлаар хиймэл оюун ухаантай ярилцлага хийж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулах хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлсэн юм. Гэтэл түүний ярилцсан хиймэл оюун ухаан гэх нь болхи, зураг дүрслэл муу, мэргэжлийн найруулгагүйн дээр Хотын дарга төр төмбөгөр, ёс ёмбогор гэх стандартыг зөрчиж, бусадтай буу халж буй мэтээр мэндчилгээ дэвшүүлсэн нь ийнхүү олон нийтийн шүүмлжлэлийг дагуулахад хүргэжээ. Тухайлбал тэрбээр, "Би шинэ жилийг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэдэг. Бусад цагт намынхаа арга хэмжээнд очиж, мэндчилгээ дэвшүүлж хүмүүсийг шагнаж урамшуулдаг. Намайг дөнгөж ажил авангуут нийгмийн сүлжээнд "Цасаа цэвэрлэ" гэдэг акц өрнөсөн. Энэ жил цас орж байгаа. Гэхдээ цасаа цэвэрлэ гэж нэг ч хүн шаардахгүй байгаа. Бид өнгөрсөн жилийн цас цэвэрлэгээний арга барил, тоног төхөөрөмждөө өөрчлөлт оруулсан. Утаатай тэмцэх амлалтыг би олон нийтэд өгнө. Манай том охин Хөх хотын ЕБС-ийн сургуульд сурч байсан. Би 2017 онд очиход Хөх хотын түгжрэл их байсан. Түүнээс хойш эрчимтэй арга хэмжээ авсны үндсэн дээр түгжрэлгүй болсон. Улстөрчид хүмүүний амьдралаар амьдарч чаддаггүй. Баяраар хүн шиг баярлаж, хүн шиг 30 хоног амарч, хүн шиг баар цэнгээний газарт орж чаддагүй. Энэ миний сонгосон зам учраас гоншигнох дургүй" зэргээр ярьсан юм.
ВИДЕО: