Хилийн боомтуудын нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь

Хилийн боомтуудын нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь

Хилийн боомтуудын 2025 оны нэгдүгээр сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.

Монгол Улсын агаарын замын  Чингис хаан боомт олон улсын нислэгийн хуваарийн дагуу, төмөр замын Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав боомтууд олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу, Алтанбулаг, Эрээнцав автозамын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

  • Монгол Хятадын хилийн боомтууд  нэгдүгээр сарын нэгний өдөр
  • Монгол-Оросын хилийн Цагааннуур, Ханх, Ульхан боомтууд нэгдүгээр сарын нэгнээс 8-ны өдрүүдэд
  • Боршоо боомт нэгдүгээр сарын 1-ний өдөр
  • Тэс, Арцсуурь боомтууд 2025 оны нэгдүгээр сарын 1-4-ний өдрүүдэд тус тус түр хаана.

БНХАУ-ын талаас тус улсын хаврын баяр буюу билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтуудыг түр хаах хуваарийн санал одоогоор ирээгүй байгаа аж.