Нарантуул-2, Хархорин, Алтжин Бөмбөгөр худалдааны төвүүд өнөөдрөөс ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

Нарантуул-2, Хархорин, Алтжин Бөмбөгөр худалдааны төвүүд өнөөдрөөс ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

Шинэ жилийн баяртай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарьт түр өөрчлөлт ороод байсан. Тэгвэл өнөөдрөөс зарим худалдааны төвүүд ажиллаж эхэлсэн байна.

Тодруулбал,  Нарантуул-2, Хархорин зах, Алтжин Бөмбөгөр худалдааны төвүүд өнөөдрөөс ердийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Харин маргааш буюу 3-ны өдрөөс Амгалан, Баянзүрх зах, Сандэй худалдааны төв, Хүчитшонхор, Шинэ Баянзүрх, Дүнжингарав, Шинэ Бөмбөгөр худалдааны төвүүд ажиллаж эхлэх юм. Харин 4-ний өдрөөс Нарантуул, Баялаг ундраа худалдааны төв хэвийн ажиллаж эхлэхээр болжээ.




Өнөөдөр үхэр өдөр

15 минутын өмнө