ЦХИХХЯ: Бүх сумдад интернет хурдыг 10 дахин нэмэгдүүлнэ

ЦХИХХЯ: Бүх сумдад интернет хурдыг 10 дахин нэмэгдүүлнэ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд хийгдэх онцлох 10 ажлыг танилцууллаа. 

1. 5G сүлжээ нэвтрүүлнэ. Харилцаа холбоо төдийгүй аж үйлдвэр, эрүүл мэнд, нийгмийн бүх салбарт суурь дэвшил явагдана.

2. Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан AI агент нэвтрүүлнэ.

3. Монгол Улсын алслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулна.

4. Төрийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, их өгөгдлийг эргэлтэд оруулна.

5. Үндэсний блокчейн технологийг хөгжүүлнэ.

6. Монгол Улсын бүх суманд интернет хурдыг 10 дахин өсгөнө. “Дижитал аймаг-дижитал хот"хөтөлбөрийг аймаг бүрт хэрэгжүүлнэ.

7. Дрон оператор сургалтын төв, нислэгийн туршилтийн бүс үйл ажиллагааг өргөжүүлнэ.

8. Цагийн баталгаажуулалтын систем нэвтрүүлж, тоон гарын үсгийн хэрэглээ аюулгүй, найдвартай ажиллагаа 100 хувьд хүрнэ. Олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ.

9. Кибер аюулгүй байдалын чадавхийг нэг шат ахиулж, олон улсын эрэмбээр “дэвшиж буй” түвшинд хүргэнэ.

10. Инновац, өндөр технологи гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний санг байгуулна.




Өнөөдөр тахиа өдөр

6 цагийн өмнө