Төрөхөөр ирсэн ээжүүдэд амаржихад шаардлагатай зүйлсийг Амгалан амаржихаас олгодог болно гэв

Төрөхөөр ирсэн ээжүүдэд амаржихад шаардлагатай зүйлсийг Амгалан амаржихаас олгодог болно гэв

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантегийн хамт өчигдөр /2024.12.31/ Амгалан амаржих газарт ажиллажээ. Энэ үеэрээ тэр дараах мэдээллүүдийг өглөө.

Үүнд:

  • Төрөхөөр ирсэн ээжүүд живх, ариун цэврийн хэрэглэл, хуурай нойтон сальфетка, ариун цэврийн цаас гэх мэт хэрэгслүүдийг гаднаас бэлтгэж ирдэгийг тухайн төрөх эмнэлгээс олгодог боллоо. Ингэснээр Эх нярайн төрөлтийн дараах эрүүл ахуйн аюулгүй байдлыг сайжруулах, гэр бүлийн санхүүд дэмжлэг үзүүлэх юм.
  • Төрөхийн санхүүжилтийн өртгийг 70-80 хувь нэмэгдүүлж байна.
  • Мөн Амгалан амаржих газарт шинээр нэвтрүүлсэн тархи хөргөх аппаратанд А заалттай гурван нярай оржээ.



Өнөөдөр тахиа өдөр

6 цагийн өмнө