БНХАУ-ын агаарын тээврээр зорчих үедээ цахилгаан тамхи татвал 10 мянган юаниар торгож, саатуулдаг болохыг анхаарууллаа

БНХАУ-ын агаарын тээврээр зорчих үедээ цахилгаан тамхи татвал 10 мянган юаниар торгож, саатуулдаг болохыг анхаарууллаа

Манай улсын иргэд сүүлийн үед БНХАУ-ын агаарын тээврийн компаниар зорчих үедээ онгоцны бүхээгт цахилгаан тамхи татах тохиолдол нэлээдгүй гарч байгаатай холбогдуулан Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус сэрэмжлүүлгийг хүргүүлжээ.

Онгоцны бүхээгт тамхи болон цахилгаан тамхи зэргийг татсан тохиолдолд БНХАУ-ын "Хэв журам сахиулах, шийтгэл оногдуулах тухай хууль"-ийн холбогдох заалтын дагуу 10 000 хүртэлх юаниар торгох, 7-10 хоногийн хугацаанд саатуулах, хүндэвтэр гэж үзсэн тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хуулийн зохицуулалттай байдаг аж.

Иймд БНХАУ-д зорчих болон тус улсаар дамжин гадаад улс руу зорчиж байгаа Монгол Улсын иргэд БНХАУ-ын холбогдох хууль, журмыг хүндэтгэж аялахыг хүссэн байна. 




Өнөөдөр тахиа өдөр

2 минутын өмнө