Түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөлгүй дайрснаас үүдэн осол гарч, түргэний эмч хүнд гэмтжээ.
Тодруулбал, арван хоёрдугаар сарын 29-ний өдөр нийслэлийн түргэн тусламжийн автомашин дуудлагын дагуу гэртээ төрсөн эх нярайд тусламж үзүүлж, дутуу төрсөн нярайг эмнэлэг рүү тээвэрлэх явцад зам тээврийн осолд орсон байна. Урсгал сөрөн явж байсан түргэн тусламжийн машинд зам тавьж өгөлгүй хурдтай орж ирсэн автомашин мөргөснөөс нярайг тэвэрч явсан эмч тархины хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдээд байгаа аж.