УИХ-ын дарга БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргад хандан эмгэнэл илэрхийллээ

УИХ-ын дарга БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргад хандан эмгэнэл илэрхийллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигд БНСУ-ын Өмнөд Чолла мужийн Мүан олон улсын нисэх онгоцны буудалд нисэх онгоц осолдож, олон хүний эрдэнэт амь эрсэдсэнд гүнээ харамсаж, УИХ-ын нэрийн өмнөөс болон хувиасаа амь насаа алдсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр "Энэ хүнд цаг үед монголчууд бид солонгосын анд нөхөдтэйгөө сэтгэл зүрхээрээ хамт байж, уй гашууг нь чин сэтгэлээсээ хуваалцаж байна" хэмээв гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.




Өнөөдөр бич өдөр

2 цагийн өмнө