Түүхий нүүрс, автомашины ажилласан тос түлж, агаар бохирдуулж байсан зөрчил илрүүлжээ

Түүхий нүүрс, автомашины ажилласан тос түлж, агаар бохирдуулж байсан зөрчил илрүүлжээ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, бусад хориглосон шатах материал /автомашины дугуй, хуванцар/ түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын давхардсан тоогоор 6600, бусад төр захиргааны 4 байгууллага (НАОБТГ, ДЗДТГ, НОБГ, СШТХХ)-аас 4000, нийт 10.600 гаруй алба хаагч, ажилтнууд энэ оны 12 дугаар сарын 10-26-ны өдрийг хүртэлх хугацаанд гэр хороолол бүхий 105 хорооны 75.044 айл өрх, 4144 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг зохион байгуулснаар 11 зөрчлийг илрүүлсэн байна.

Тухайлбал

  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ДФИ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 30-40 тн түүхий нүүрсийг,
  • мөн хороонд байрлах “БТ” ХХК нь зөвшөөрөлгүйгээр 10 тн орчим түүхий нүүрс хадгалж, түлсэн,
  • Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 9 дүгээр гудамжинд байрлах авто засвар нь нам даралтын зууханд нэмэлтээр хориглосон шатах материал (тос, масло), тосны банк, вентлятор тавьж шатаасан,
  • Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын 4 дүгээр гудамжны нийтийн байранд оршин суух иргэн Д.Б нь автомашины ажилласан тос (масло) түлсэн зэрэг зөрчлүүдийг тус тус илрүүлж, харьяаллын дагуу Нийслэлийн Агаар орчны бохирдолтой тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.



Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө