Долларын ханш гурав хоногийн дотор 40 төгрөгөөр чангарч, 3490 төгрөгт хүрчээ

Долларын ханш гурав хоногийн дотор 40 төгрөгөөр чангарч, 3490 төгрөгт хүрчээ

"Найман шарга" валют арилжааны төвд өнөөдрийн ханшаар нэг ам.долларыг 3450 төгрөгөөр авч 3490 төгрөгөөр арилжиж байна. Өнгөрсөн баасан гарагт 3440 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш гурав хоногийн дотор 40 төгрөгөөр чангарчээ. Тус төвийн ченжүүдийн хэлснээр "Найман шарга" валют арилжааны төвд ам.долларын хомсдолд орсон байна.  Учир нь арилжааны банкууд болон хувь хүмүүс ам.доллар зарахгүй байгаа нь хомсдол үүсгэж ханш чангарах шалтгааны нэг болжээ. Одоогоор валют арилжааны төвд ам.доллараас бусад гадаад валютын ханш тогтвортой байгаа аж. Тухайлбал, юань өнөөдөр 474 төгрөгтэй тэнцэж байна. Цаашид ч долларын ханш өсч 3500 төгрөгт хүрч магадгүй байгаа талаар арилжаачид хэлж байна.