ВИДЕО: Нарны гүүрний замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилснөөр уулзварын нэвтрүүлэх чадвар 20 хувь нэмэгдэнэ гэж мэдэгдлээ

ВИДЕО: Нарны гүүрний замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилснөөр уулзварын нэвтрүүлэх чадвар 20 хувь нэмэгдэнэ гэж мэдэгдлээ

Нарны гүүрний уулзварын замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөхтэй холбоотойгоор Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийлээ.

Нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй 805 мянга орчим тээврийн хэрэгсэл байгаагаас өдөрт дунджаар 480-500 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний оргил ачааллын үе нь өглөөний 07:00-09:00: цаг, үдшийн 16:00-21:00 цагийн хооронд буй. Ингэхдээ хамгийн их түгжрэл үүсгэж байгаа хэсэг нь Бага тойруу, Их тойруу орчимд байна. Үүнтэй холбоотойгоор Алтай хотхоны уулзварын ачаалал хэт их нэмэгдэж байгаа тул Нарны гүүрний уулзварын замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөхөөр болжээ. 

Тодруулбал, Цагаан хаалганы уулзвараас буцаж эргэх хөдөлгөөнийг хязгаарлана. Мөн Механик тээврийн сургуулийн уулзвараас буцаж эргэх болон зүүн эргэх хөдөлгөөнийг хязгаарлахаар болж байна. Ингэснээр Нарны гүүрээс хойшоо чиглэлд хотын төв рүү зорчих хөдөлгөөнд өөрчлөлт орох юм.

ВИДЕО: 

Алтай хотхоноос гарч ирсэн тээврийн хэрэгсэл зүүн гар тийш эргээд Туушингын уулзвараар дамжиж Дема эмнэлгиийг зүүн урд уулзварт хүрнэ. Тэндээсээ баруун тийш эргэж Нарны хороолын гарцаар чигээрээ явна. Харин Нарны хорооллоос гарч ирж байгаа жолооч нар зөвхөн зүүн эргэж Нарны гүүрны зүүн урд хэсэгт очиж буцаж эргэн хотын төв рүү зорчих хөдөлгөөн хийгдэнэ.

Мөн Механик тээврийн сургуулийн уулзвар дээр цагдаагийн алба хаагчдыг ажиллуулах шаардлагатай болсон байна. Нарны гүүрний уулзварын замын хөдөлгөөний чиглэлийг өөрчлөх ажил нэгдүгээр сарын 06-наас эхлэн хийгдэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Тэгвэл дээрх хөдөлгөөн зохицуулалтыг хийснээр:

  • - Иргэдээс ирэх санал гомдол багасна
  • - Холбогдох уулзавруудад ТЦА-ны зохицуулагч цагдаагийн ажил 3 дахин багасна
  • - Замын хөдөлгөөнд оролцогчдын уулзвар нэвтрэх хугацаа багасна
  • - Уулзварын нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ гэж тооцоолжээ.