Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ

Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ

Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон бусдыг амь хохироосон харамсалтай хэрэг Хэнтий аймагт гарчээ. 

Тодруулбал, Хэнтий аймгийн цагдаагийн газарт “Задгай хашаанд хүн дайруулж нас барсан” гэх дуудлага мэдээлэл энэ сарын  23-ны өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Х нь согтуу үедээ суудлын машин жолоодож, ухрахдаа 52 настай иргэнийг дайрч амийг нь хохироосон байжээ. Уг хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулав.