Маргааш буюу 2024.12.31-ний өдөр Төв талбайд "Улаанбаатарын Мөнгөн шөнө" баярын цэнгүүн болно. Баярын цэнгүүн шөнийн 00:30 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд нийтийн тээврийн автобусаар дараах 18 чиглэлд иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм байна.
А зогсоол буюу зүүн чиглэлд Д.Сүхбаатарын талбайн өмнөх автобусны зогсоолоос буюу Ленин клубээс нийтийн тээврийн автобус хөдөлнө.
- -МШ:1 “Сүхбаатарын талбай-Шархад”
- -МШ:3 “Сүхбаатарын талбай-Офицеруудын ордон”
- -МШ:4 “Сүхбаатарын талбай-Жанжин клуб”
- -МШ:2 “Сүхбаатарын талбай-Улиастай”
- -МШ:5 “Сүхбаатарын талбай-Сэлбэ амралт”
В зогсоол буюу баруун болон урд чиглэлд Д.Сүбаатарын талбайн баруун тал Монголын Үйлдвэрчний эвлэлийн байрны үүднээс автобус хөдөлнө.
- -МШ:7 “Сүхбаатарын талбай-Толгойт”
- -МШ:10 “Сүхбаатарын талбай-Улаан чулуут”
- -МШ:6 “Сүхбаатарын талбай-Орбит”
- -МШ:8 “Сүхбаатарын талбай-Зүүн салаа”
- -МШ:9 “Сүхбаатарын талбай-Баруун салаа”
- -МШ:11 “Сүхбаатарын талбай-5 шар”
Урд чиглэлд:
- -МШ:12 “Сүхбаатарын талбай-Зайсан”
- -МШ:13 “Сүхбаатарын талбай-Нисэх”
- -МШ:14 “Сүхбаатарын талбай-Яармаг”
- С зогсоол буюу хойд чиглэлд Соёлын төв өргөөний үүднээс автобус хөдөлнө.
- -МШ:18 “Сүхбаатарын талбай-3,4-р хороолол”
- -МШ:16 “Сүхбаатарын талбай-Хайлааст”
- -МШ:17 “Сүхбаатарын талбай-Чингэлтэй /Зүрх уул/”
- -МШ:15 “Сүхбаатарын талбай-Баянхошуу” гэсэн 18 чиглэлд Д.Сүхбаатарын талбайгаас нийтийн тээврийн автобусаар иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.