Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Мөнхбаатар өөрийн албан өрөөнд Баянгол дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Мөнхсайхан, төлөөлөгч Ж.Батзаяа нартай архидан согтуурч, шинэ залуу төлөөлөгч нарыг дуудан дээрэлхэж, танхайрсан гэх цахим сүлжээнд цацагдсан мэдээллийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл уг асуудалд шинжээч томилж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Уг хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.