СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Bongo3",  "Prius" загварын автомашин мөргөлдөж 44 настай эмэгтэй нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Bongo3", "Prius" загварын автомашин мөргөлдөж 44 настай эмэгтэй нас баржээ

Төв аймаг, Баян сум Өгөөмөр 2 дугаар баг зам тээврийн осол гарч 2 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байгааг гаргах шаардлагатай байна гэсэн дуудлагыг өчигдөр 18:25 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Багахангай дүүргийн Онцгой байдлыг хэлтсийн 80 дугаар ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчдыг очиход,  "Bongo3" загварын автомашин,  "Prius" загварын автомашинууд мөргөлдөж "Bongo3" загварын автомашины жолооч иргэн О /56 настай, эрэгтэй, зүүн хөл хугарсан/, Prius загварын автомашины зорчигч А /44 настай, эмэгтэй, амь насаа алдсан/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 20 минут ажиллан гаргаж, Төв аймгийн Баян сумын хэсгийн төлөөгч Цагдаад хүлээлгэж өгчээ. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө