Цагааннуур боомт шинэ жилийн баяраар 9 хоног амарна

Цагааннуур боомт шинэ жилийн баяраар 9 хоног амарна

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт Шинэ жилийн баяртай холоотойгоор 9 хоног амарна.

Тодруулж хэлбэл, энэ сарын 30, 31-ний өдөр болон ирэх сарын 1-8-ны өдрүүдэд ажиллахгүй. Учир нь ОХУ-д нэгдүгээр сарын 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8-ны өдрүүдэд Шинэ жилийн амралтын өдрүүд тохиож байгаа аж. Харин ирэх сарын 9-ний өдрөөс боомт үйл ажиллагаагаа хэвийн явуулна. 

Ташрамд дурдахад, "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаах асуудлыг хоёр улсын хилийн бүрэн эрхт төлөөлөгчид харилцан тохиролцсон байдаг.




Өнөөдөр бар өдөр

57 минутын өмнө

Өнөөдөр үхэр өдөр

23 цагийн өмнө