Баянгол дүүргийн Засаг даргын орлогч, бүлгийн дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурч төлөөлөгчийг бүлэглэн зодсон талаарх мэдээлэл цахим сүлжээнд цацагдсан.
Тодруулбал, Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Г.Мөнхбаатар өөрийн албан өрөөнд Баянгол дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Мөнхсайхан, төлөөлөгч Ж.Батзаяа нартай архидан согтуурч, шинэ залуу төлөөлөгч нарыг дуудан дээрэлхэж, танхайрсан гэх мэдээлэл цацагдсан юм.
Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээрх мэдээлэл үнэн эсэхийг тодруулах зорилгоор бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.