Цахим сүлжээнд энэ сарын 07-ны /2024.12.07/ өдөр нэгэн иргэн 81.. улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээрээ гарч зогсоод цонхыг нь хагалж буй бичлэг цацагдаж, улмаар тухайн зөрчлийн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
ВИДЕО:
Нийгмийн энэ их стресс бухимдал нэг л өдөр тэсрэнээ..! Данк МАНгарууд ингээд давраад болоод байна гэж бодоод байгаа бол эндүүрэл юм.. Сирийн Башар Асад шиг гэр бүлээрээ эх ороноосоо дайжиж гүй бол Каддафи шиг л дуусах вий..! pic.twitter.com/Z3KcPnh6jt
— Sodganuuh (@sodooganhuu) December 8, 2024
Тодруулбал, тухайн бичлэгт согтуу бололтой нэгэн залуу автомашины урд хэсэгт зогсоод шилийг нь хөлөөрөө дэвслэн хагалж буй нь бичигдсэн байдаг. Тухайн иргэн нь олон нийтийн газарт зорчиж явахдаа өөрийн автомашинаа эвдэж, сүйтгэсэн байсан бөгөөд уг иргэнийн цагдаагийн байгууллагаас олж тогтоон, зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн юм.
Тэгвэл тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу олон нийтийг үл хүндэтгэж танхайрсан хэмээн Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл /Танхайрах/-ийн 1-д "Олон нийтийн газарт, эсхүл орон байранд 1.4. олон нийтийг үл хүндэтгэж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" гэж заажээ.