Төр захиргааны байгууллагууд хийж бүтээсэн ажлаа үнэлж дүгнэн тухайн жилд идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажилласан байгууллагуудаа жил бүр шагнаж урамшуулдаг уламжлалтай.Өнөөдөр Хан-Уул дүүрэг 2024 оны шилдгүүдээ шалгаруулан, ажлын гүйцэтгэл үр дүнгээрээ хамт олноо манлайлсан төрийн байгууллагуудаа шагнаж урамшууллаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахаар тухайн жилд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргээ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” биелүүлсэн “ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ХЭЛТЭС”-ийг шалгарууллаа.
Дээрх үйл ажиллагааны 2024 оны ажил дүгнэх үзүүлэлтээр;
Тэргүүн байр буюу дүүргийн шилдгийн шилдэг хэлтсээр С.Оюун-Эрдэнэ даргатай “Улсын бүртгэлийн хэлтэс”,
Хоёрдугаар байранд Э.Эрдэнэчимэг захиралтай “Эко хотын тээвэр” ОНӨААТҮГ,
Гуравдугаар байранд Б.Бат-Эрдэнэ даргатай “Онцгой байдлын хэлтэс”, Г.Сүрэнтамжид даргатай “Татварын хэлтэс” тус тус шалгарлаа.
Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулахаар тухайн жилд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлж дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний үүргээ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ” биелүүлсэн “ДҮҮРГИЙН ШИЛДЭГ ХОРОО”-г шалгарууллаа.
Дээрх үйл ажиллагааны 2024 оны ажил дүгнэх үзүүлэлтээр;
Тэргүүн байр буюу дүүргийн шилдгийн шилдэг хороогоор А.Одбаяр даргатай 13 дугаар хороо,
Хоёрдугаар байранд Д.Алимаа даргатай 8 дугаар хороо,
Гуравдугаар байран А.Отгон-Эрдэнэ даргатай 24 дүгээр хороо, Б.Байгалмаа даргатай 21 дүгээр хороо тус тус шалгарч, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа.